P2014-09-08 - даалгавар
Хиймэл дагуул Хүмүүс анхны хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш багагүй хугацаа өнгрөөд байна.Энэ хугацаанд хиймэл дагуулын үүрэг улам бүр их болсоор ирсэн. Анхны хиймэл дагуул болох "Спутник"-г Оросын холбооны улс 1957 оны 10-р сард хөөргөснөөс хойш 1997 оны 5 сар хүртэлх хугацаанд нийт 4800 гаруй хиймэл дагуулыг хөөргөж,2300 нь сансарт үүрэгээ гүйцэтгэсээр байна. Хиймэл дагуулын ач тусаас цөөн хэдийг дурдвал: -сансраас дэлхийн газрын гадаргын зургийг харж хэрэгтэй мэдээлэлээ авах -цаг агаар,хур тунадас хаана ямар байх зэрэг цаг агаарыг мөн хиймэл дагуулын тусламжтайгаар тодорхойлж болно -мөн хиймэл дагуул нь зөвхөн дэлхийг судлахаас гадна огторгуйд байгаа биет болон бусад олон зүйлийг судалж чадна. -хиймэл дагуулаар дамжуулан интернэт,телевиз зэргийг мөн үзэж хэрэглэх боломжтой Одоо байгаа хиймэл дагуулын 1300 нь Оросынх,700 нь Америкийнх байна. Та бүхэнд сонирхуулах үүднээс "Галилей" хэмээх нэртэй хиймэл дагуулын зарим нэг мэдээллийг бэлтгэн та бүхэнд хүргэж байна. "Галилей" хиймэл дагуул Одон орон судлаач нэрт эрдэмтэн Галилео Галилейн нэрэмжит "Галилей" хиймэл дагуулыг анх Кеннедийн нэрэмжит сансрын төв 1989 оны 10-р сарын 18-нд хөөргөсөн ба энэхүү хиймэл дагуулын зорилго нь Бархасбадь гараг болон түүний дагуулуудыг судлах байв. энэхүү хиймэл дагуулын үндсэн үзүүлэлтүүд нь гэвэл: -өндөр 5,3метр -жин 2223кг -нийт туулсан зай 4631778000км -хөөргөсөн хугацаа 1989 он 10сар 18 -Бархасбадийг тойрох тоо 34 "Галилей" хиймэл дагуул нь 1995 оны 12 сард Бархасбадь гараг дээр ирсэн байна. Бархасбадь гараг нь нийт 63 дагуул сартай бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Ио,Европ,Ганимед,Каллисто хэмээх Галилейн сар юм. Галилей хиймэл дагуул нь Европ болон түүний гадаргуу Бархасбадь гаригийн агаар мандалд Jovian тогтолцооны тойрог замд нь урт хугацааны ажиглалт хийсээр байгаа бөгөөд Ганимед болон Каллисто дагуул саран дээрх гадаргын гүнээс давс олж илрүүлсэн ба мөн Ио дээрээс галт уулын ул мөр олж илрүүлжээ. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |